Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ирина Шейк ээж болно

$
0
0

12244507_10153885647744866_8772508977504321708_oОросын загвар өмсөгч Ирина Шейк, 41 настай жүжигчин Брэдли Купер нар хүүхэдтэй болохоор төлөвлөжээ. Иринагийн найз нь энэ талаар хэвлэлийнхэнд ярьсан байна. Ирина Шейк энэ жил 30 настай бөгөөд ээж болохыг хүсч байгаа талаараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх мэдэгдэж байсан юм.

 

Брэдли Купер Ирина Шейктэй болздог болоод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд гэр бүл зохиох талаар одоо л бодож эхэлж байгаа бололтой. Тэд энэ оны эхээр муудалцаж, нэг хэсэг уулзахаа больсон ч удалгүй эвлэрсэн. Түүний дараахан Брэдли Купер ээж, охин Шехлисламоваг хөтлөн жаргалтай нь аргагүй алхаж яваа зураг интернэтэд тарсны дараа л шүтэн бишрэгчид нь тэдний харьцаа зүгээр нэг зугаацал биш болохыг нь олж мэдсэн билээ.

12512269_10154076834564866_3367825004097074921_n

А.ОЧ


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>