Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ҮНЭРТЭЙ УСЫГ ХЭРХЭН ТҮРХЭХ ВЭ?

$
0
0

6b061308e1b10a7d5ffca66d2b6f591dЗарим хүмүүс үнэртэй усыг хаана түрхэхээ мэддэггүй. Эрдэмтдийн судалж мэдсэнээр бол үнэртэй усыг чихнийхээ ар талд түрхвэл нэн тохиромжтой гэнэ. Тослог бодис ихтэй үнэртэй усыг шууд хувцсан дээрээ түрхвэл толбо үлдээнэ. Үнэртэй усны үнэр нь хүний биеийн дулаанд өдөөгдөж цааш тархдаг болохоор үнэртэй усыг хувцас дээрээ биш биен дээрээ түрхэх хэрэгтэй.

Савнаас нь гаргаагүй үед үнэртэй усыг сэрүүн, харанхуй газарт гурван жил хүртэл хадгална. Харин савнаас гаргаж өөр саванд юүлсэн усыг үргэлж хайрцаганд нь хадгалахгүй бол дээд тал нь зургаан cap болоод ууршиж алга болдог. Хүний идэж байгаа хоол хүнс, өөрчлөгдөх болон эм уух үед үнэртэй усны үнэр өөрчлөгдөх тал бий. Үнэртэй ус биедээ түрхсэн үедээ наранд их шарвал улаан толбо үлдэх аюултай. Дөнгөж усанд орсны дараа үнэртэй ус түрхэхэд халуу оргидог тул жаахан хүлээж байгаад түрхэх хэрэгтэй. Үнэртэй усыг өглөө гэрээс гарахдаа түрхвэл нэн зохимжтой байдаг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>