Үзэгчдийг байлдан дагуулж буй “Яг түүн шиг” шоуны оролцогч жүжигчин Н.Мөнхсоёл “Дэлхийн том хэмжээний шоу Монголд зохиогдож, тэр тусмаа би анхны оролцогч болно гэдэгтээ маш их баярлаж хүлээн авсан. Шоуны үеэр Селин Дион, Женнифер Лопез гээд хүнд дүрүүдийг сонгож, дуурайсан. Айж гайхах, эмээх зэрэгцэж байлаа. Харин эрэгтэй хүний дүрийг бүтээхэд би их баярласан.Яагаад гэвэл би өөрөө жүжигчин хүн. Зарим эмэгтэй жүжигчид эртний түүхэн хатдын дүрийг бүтээхийг хүсдэг бол би эрэгтэй хүний дүрийг бүтээхийг хүсдэг байлаа.
Гэтэл энэ шоунд орсноор өөрийн хүслийг биелүүлж гурван ч эрэгтэй хүний дүрд хувирсан. Хамгийн сүүлд дэлхийн алдарт дуучин Кайли Миноугийн дүрийг бүтээсэн. Миний хоолойтой нилээн төстэй байсан нь илүү ойр байлаа. Гэхдээ түүний клипийг дуурайхад хамгийн их айсан юм нь хувцас гээд байх юм байхгүй гэмээр задгай хувцаслалттай. Энэ л их эвгүй байлаа.
Харин дараа долоо хоногт хүүхэд гэлтгүй томчуудын хайртай үлгэрийн баатар Элсаг дуурайх болсондоо их байртай. Дүрээ авсны дараа хүмүүсийн харсан эвлүүлсэн зургийг харсан үнэхээр их таалагдсан. Гэхдээ ийм их хүлээлттэй, сайхан үзүүлбэр үзүүлж чадахгүй, сэтгэлд нь хүрэхгүй байх вий гэдгээс эмээж байна” хэмээжээ.
Б.Сарнай