Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эмэгтэй багаас бүгд айж байгаа

$
0
0

tserenchimed-091743-1910633099-Эмэгтэйчүүд ДАШТ-д хожуу оролцож эхэлсэн ч хэдийнэ 17 медаль авчээ-

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ АНУ-ын Лас Вегас хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ манай эрчүүдийн хувьд 39, эмэгтэйчүүдийн 14 дэх тэмцээн юм. Эхний хоёр өдөр сонгомол бөхийн тэмцээн явагдах бөгөөд манай бүсгүйчүүд маргаашнаас дэвжээнд гарах болно.

Эрчүүд 1963 оноос хойш (дунд нь1982 онд нэг өнжсөн) дэлхийн шилдгүүдтэй хүч сорихдоо гурван алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 32 медаль авчээ. Харин бүсгүйчүүд харьцангуй хожуу оролцож эхэлсэн ч хэдийнэ хоёр алт, таван мөнгө, 10 хүрэл өөрийн болгоод байна.

Дархан аварга Ж.Мөнхбат 1967 онд Делигийн дэвжээнээс анхны медалийг авчирсан бол Хөдөлмөрийн баатар З.Ойдов 1974 онд анхны алтын эзэн болсон түүхтэй. Дэлхийн шилдгүүдийн тэмцлээс гурван медаль авсан дөрвөн бөх байдаг аж. Эд бол З.Ойдов (хоёр алт, нэг хүрэл), Х.Баянмөнх (нэг алт, хоёр мөнгө), О.Бурмаа (нэг мөнгө, хоёр хүрэл), О.Насанбурмаа (гурван хүрэл) юм. Түүнчлэн дэлхийн хошой медальтай есөн бөх байна.

Эрэгтэй баг түүхэндээ дөрвөн удаа (1971, 1974, 1975, 1985 онд) нэг тэмцээнээс гурван медальтай ирж байжээ. Харин бүсгүйчүүд 2013 онд таван медаль“бөөндсөн” нь Монголын чөлөөт бөхийн оргил амжилт болоод байна.

Энэ жилийн хувьд бид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа. Уламжлал ёсоор эмэгтэйчүүд хүчтэй өрсөлдөгчийн тоонд орж буй. 2-3 медаль, 4-5 олимпийн эрх аваад ирэх бүрэн боломжтой. Харин эрчүүд сүүлийн хоёр жилийн медалийн буухиагаа таслахгүйг хичээх нь тодорхой. Дэлхийгээс хараахан медаль авч амжаагүй залуусын нэг нь дээш цойлох магадлал тун өндөр.

Дашрамд сануулахад, энэ жилийн ДАШТ-д жин тус бүртээ эхний зургаан байрт орсон тамирчид олимпийн эрхээ халааслах учиртай. Манай чөлөөтийнхний хувьд ирэх олимпод эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох том зорилго тавьсан.

Харин энэ тэмцээнээс зорилгынхоо тал хувийг биелүүлчихвэл нэг том давааны ард гарлаа л гэсэн үг.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>