Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ЖҮЖИГЧИН УНДАРМАА ”ШИНЭ ҮЕ” ПРОДАКШНЫХАА ТАЛААР ИНГЭЖ ЯРЬЛАА

$
0
0

Жүжигчин Ундармааг хамтлагаасаа гарсан талаар олон хүмүүс сонирхдог. Энэ бүхэнд ам нээж үзээгүй жүжигчин маань анх удаа ийнхүү ярьжээ.

-Хамтлагаасаа гараад бараг хоёр жил болж байна. Хошин урлаг руугаа дахиж орох уу?

318-Би 19 жил хошин урлагт зүтгэсэн. Тиймээс энэ урлагаа орхихгүй. Мэргэжлийн дагуу төсөл хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн шүү дээ.

-Тэгвэл “Шинэ үе”-дээ орох уу?

-Хэрэгжүүлэх төслөө залуу уран бүтээлчидтэй хамтарч хийнэ. Наймдугаар сараас үзэгчдэд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Шинэ хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Хүмүүсийг нэг зүйлд удаан бариад байхгүй, нэг төсөл дээр нэг удаа цуглаад ажиллаад байя гэсэн бодолтой байгаа.

-Г.Ундармаа Боёотой муудалцаад хамтлагаасаа гарсан гэж нэг хэсэг бичсэн. Ер нь ямар шалтгаанаар 18, 19 ажилласан хамт олноосоо холдох болсон юм бэ?

-Би хүмүүст зовлонгоо тоочоод байхыг хүсдэггүй. “Шинэ үе”-ээс гарахад манай аавын бие маш муу байсан. Тиймээс аавтайгаа байж, асрах шаардлагатай болсон. Дараа нь аавдаа зориулан эмнэлэг тохижуулж эхэлсэн. Цаг заваа сайн үйлсэд зориулж явсаар байгаад л өнөөдрийг хүрлээ.

-Олон жил нэг хамт болон ажилласан продакшинд тань таагүй зүйлүүд ар араасаа тохиолдсон. Энэ хамт олны нэг хэсэг нь байсан хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хэцүү зүйлүүд зөндөө болж байна. Маш их харамсалтай байгаа. Тэр бүхэнд нь очиж байгаа. Жаргалтай үед нь хамт байж чадахгүй ч   зовлон тохиолдсон үед нь хамт байхыг хичээдэг.

Бидний амьдрал олны нүдэн дээр байдаг болохоор хүмүүст их хүндээр туссан байх. Түүнээс өдөр бүр, хаа сайгүй л зовлон тохиолддог шүү дээ. Хамгийн хэцүү нь хагацал юм даа. Сайн жүжигчин, сайн дүү чинь өнөөдөр байхгүй гэж бодох бүрт зүрх зүсэгдэх шиг болдог хэмээжээ.

Эх сурвалжийн линк: http://naran.mn/chuluut-tsag/702-2015-04-02-01-35-11


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>