Орц:
/Нэг хүний порц/ Шар лууван 1ш, Цөцгийн тос 20 гр, Гурил 20 гр, Ногоо чанасан шөл 250 гр, Улаан перец, Давс, Зутан шөл амтлагч.
Бэлтгэх арга:
Луувангийн зутан шөл бол хүний биед маш сайн, амин дэмтэй хоол юм. Лууванг үрүүлд үрж жижиглээд цөцгийн тосонд 2-3 минут орчим хуурна. Дээр нь хуурай гурил бага багаар нэмж цацан зөөлөн гал дээр 4-5 минут орчим үргэлжлүүлэн хуурна.
Үүн дээрээ ногоо, чанасан шөлөө хийж сайтар хутган жигд зутан болгоод зөөлөн галаар буцалгаж болгоно. Улаан перец, давс болон зутан «шөл амтлагчаар шөлөө амталж болно.