Үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй Бехати Принслугээр түүний нөхөр Адам Левайн ихэд бахархдаг гэнэ шүү. Нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр дуучин залуу жирэмсэн эхнэрийнхээ зургийг байршуулаад “YOWZA” хэмээн бичжээ. Хар, цагаан өнгийн гэрэл зурган дээр анхны хүүхдээ тээж буй сахиусан тэнгэр бүсгүй цээж нүцгэн байх аж.
Энэ оны есдүгээр сард тэдний анхны хүүхэд мэндлэх юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол ууган хүүхэд нь охин байх гэнэ. Бусад алдартнуудаас ялгаатай нь Бехати бүсгүй жирэмсний үеийн гэрэл зургуудаа нийгмийн сүлжээнд байршуулж, шүтэн бишрэгчдээ баярлуулж байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn