АНУ-ын Орландо хотноо Омар Матин гэгч халдлага үйлдэж, 50 хүний аминд хүрсэн. Тэгвэл холливуудын одод уг халдлагын талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Энэ талаар “www.indiatimes.com”мэдээллээ.
Анжелина Жоли
Твиттер: “Би уйлж байна. Бурхан байдаг гэдэгт би итгэдэг. Муу үйл хийсэн бүхэн шийтгэлээ амсах л болно”
Леди Гага
Инстаграм: “Ижил хүйстнүүдийг гол байгаа болгож амийг хөнөөсөн явдал энэ зуунд гарсан хамгийн эмгэнэлтэй үйл явдал”
Жонни Депп
Твиттер: “Хүмүүс уйлж байхад би шинэ киноныхоо нээлтийг хийж чадахгүй”
Мадонна
Твиттер: “50 хүн амиа алдаж, 53 хүн шархтав. Үнэхээр харамсалтай. Амиа алдагсад бүгдээрээ гэмгүй. Та бүхнийг бурхан ивээг”.
Майли Сайрус
Фэйсбүүк: “Хөөрхий америкчууд биднийг хамгаалах хүн байна уу”
Рианна
Твиттер: “Аль ч шашныг буруутгаж чадахгүй бололтой. Гэхдээ шашны нөлөөнд хэтэрхий их автах нь буруу. Чи бусдын нөлөөнд автахгүйгээр урагшилж чадна гэдэгтээ итгэ”
Сандра Буллок
Твиттер: “Чи буруу зүйл хийлээ. Нэг бус олон гэр бүлийн хайртай хүнийг авч явлаа. Амиа алдсан тэр залуу, бүсгүй тэр гэр бүлийн хамгийн чухал хүн байсан юм”
Адрина Лима
Твиттер: “Юуны төлөө ийм их цус урсгав”
Леонардо Де Каприо
Твиттер: “Орландогийн халдлагаар амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье”
Ким Кардашиан
Инстаграм: “Бита нартай цуг”
Хайди Клум
Инстаграм: “Би хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовлоо. Халдлагаар гэмгүй иргэд өртөж байна. Нэг л өдөр аюул заналхийлэл манай хаалгыг тогшихоос эмээж сууна.
Женнифер Лауренс
Твиттер: “Бүү сэтгэлээр унаарай. Бид хүчтэй”.
Б.Дэлгэрцэцэг