Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Суганы эвгүй үнэрийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ

$
0
0
724f838c20ebcf8bff8bf4f9fe08fd23Танаас хөлс, эвгүй үнэр үнэртэхэд тийм ч таатай бус байх нь мэдээж. Бухимдах хэрэггүй ээ, бүсгүй минь. Үүнийг гэртээ, энгийн аргаар арилгаж болно.

1. Ойр ойрхон суганыхаа үсийг хусахаа болих 

Суганыхаа үсийг хусахдаа түрхдэг түрхлэг болон чийгшүүлэгч бүтээгдэхүүн зэрэг нь суганы арьсыг маш их гэмтээж эмзэг болгодог. Суганы үс нэгэн талаар суганы хамгаалалт болдог учраас суганыхаа үсийг ойр ойрхон хусахаас зайлхийх хэрэгтэй.
2. Алимны цуу 
Бага зэрэг нимбэгний шүүс, ус болон алимны цууг холиод цацдаг саванд хий. Хувцсаа өмсөхөөсөө өмнө өглөө суга руугаа бэлтгэсэн шингэнээ цац. Мөн хүсвэл өдрийн цагаар ч цацаж болно. Уг цацлага таны суганд эвгүй үнэр үүсгэдэг нян үржихээс хамгаална.
3. Хүнсний сода 
Хувцсанд шингэсэн эвгүй үнэр болон хөргөгчний үнэрийг арилгахын тулд хүмүүс хүнсний сода ашигладаг. Үүнийг суганы эвгүй үнэр арилгахад ч бас ашиглаж болно. Бага зэрэг эрдэнэ шишийн цардуулыг хүнсний содатай холиод сугандаа түрх. Бүхэл өдрийн турш таны сугыг хуурай, цэвэрхэн байлгах болно
4. Органик саван 
Хулмаснаас хагацах хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол элдэв химийн найрлагагүй аль болох органик найрлагатай савангаар бүх биеэ угаадаг болох юм. Мөн өглөө бүр ийм саван болон хүйтэн усаар сугаа савандаж угааж гарах нь суганы ариун цэвэр болон эвгүй үнэр үүсгэдэг бактери үржихээс сэргийлнэ.

5. Устөрөгчийн хэт исэл 

Устөрөгчийн хэт исэл магадгүй хамгийн үр дүнтэй аргад тооцогдох байх. Сарнайн ус эсвэл цэвэршүүлсэн усыг ус төрөгчийн хэт исэлтэй холиод сугандаа түрх.
6. Нимбэг 
Ямар нэг хувин савны дотрыг өнгөлөхдөө лимон ашигладагтай адил, лимон хулмас болон өнгөр арилгах хамгийн үр дүнтэй арга мөн. Нэг зүсэм нимбэгийг сугандаа 15 минут байлгаад, сайтар угаагаарай. Эсвэл лимоны шүүсийг устай хольж сугаа тогтмол арчих нь зүйтэй.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>