Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Арслангууд нэг зүйлд хэт их автан бусад зүйлийг орхигдуулах хэрэггүй

$
0
0
leo woman
ХОНЬ – (3/21-4/19)
Ажил дээрх хөл үймээнээс зайлсхий. Танд хэдий хэр бага саад болвол ажлаа сайн хийж чадна. Сэтгэл санаагаа засах шинэ арга хайсан нь дээр. Сэтгэл зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжгүй бол урлагаар дамжуулан өөрийгөө эмчлэхийг оролд. Түүнчлэн хоолны дэглэмдээ анхаар. Хэтрүүлэн идэхээс сэргийлээрэй.
ҮХЭР – (4/20-5/20)
Үхрийнхэн өнөөдөр ямар ч газар байсан тогтворгүй байх нь. Эхлээд мөнгөнд, дараа нь гэр орондоо санаа зовж эхэлнэ. Харилцаа холбоо тогтоох боловч түр зуурын богино настай. Энэ өдөр юу юунаас илүү өөрийгөө зөв жолоод. Хэн нэгэн танд саад хийхийг зэхэж байж мэдэх учир анхаарал болгоомжтой бай. Тиймээс сайн шүүгчтэй холбоо тогтоож байхад илдүүдэхгүй.
ИХЭР – (5/21-6/21)
Аливаа маргаан мэтгэлцээнээс холхон бай. Нэгэн зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд маш тэвчээртэй байх хэрэгтэй. Чухал зүйлүүдийг орхигдуулахаас сэргийл. Өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлээ юу болохыг олж мэд. Хэрвээ хайр дурлалын харилцаанд хагарал гарч, мөнгө төгрөгний асуудал үүссэн бол ярилцаж асуудлыг шийдэхэд тохиромжтой. Магадгүй энэ нь та хоёрын харилцаанд эерэгээр нөлөөлж илүү хөгжилтэй байхад туслах болно.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Эрдэм мэдлэгийн мэтгэлцээн юмуу эсвэл санаа нийлэхгүй байх явдал өнөөдөр тохиох магадлалтай. Гэхдээ мэтгэлцээн хурцдах шалтгаан байхгүй байна. Бизнесийн зорилготой ч бай, зугаалга ч бай ямар ч гэсэн ашигтай аялал хйих нь. Иймд хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоох хэрэгтэй. Спорт, өөрийн хобби, эсвэл боловсролын чиглэлээр хүчээ зарцуулах нь сэтгэлийн ханамж авчирна. Үдээс хойш янаг амрагийн явдал халуухан байх болно.
АРСЛАН – (7/23-8/22)
Ажлын хэт их ачаалалд дарагдан, мөн олон арга хэмжээнд орох үүргээс болоод та бухимдаж эхлэх байх. Цаг заваа зөв хуваарилж, нэг зүйлд хэт их автан бусад зүйлийг орхигдуулах хэрэггүй. Амьдралын зөв хэв маягийг зохицуулсан төлөвлөгөөг гаргаад, түүнийгээ марталгүй хэрэгжүүл. Ачаалал нэмэх асуудлыг бусадтай хамтран хэлэлц. Ачааллаа хуваалцах хүртэл нэмэлт ажил хийхээ зогсоосон ч болно.
ОХИН – (8/23-9/22)
Өнөөдөр урам зоригтой байхын тул хүмүүстэй ярилцаж, чөлөөтэй бодож сэтгэхийг зөвлөж байна. Асуудлыг шийдэх ямар нэг алхам хийхгүй бол таны сэтгэл хөдлөл хэт ихэсч нөхцөл байдал улам хурцдах болно. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Та маш дарамттай байдалд орж хүмүүстэй маргалдах болно. Тиймээс хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулая.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Бусдад эерэг нөлөөтэй зүйлийг хийхийг бод. Ханьтайгаа эсвэл гэр бүлийхэнтэйгээ зөрчилдөж магадгүй. Тэмдэглэлийн дэвтэр, үзгээ бариад талархалын жагсаалт бич. Хайрын холбоо та хоёрыг нийтлэг чанараараа ялгарч байгааг харуулна. Уулзалт, бичиг цаасны ажлаа цэгцэл. Учир нь бүх зүйл байрандаа байх ёстой. Та хүлээж байснаасаа илүү олон зүйлийг төвөггүйгээр бүтээж чадна.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Энэ өдөр юу ч болсон тайван байж, эерэг арга замыг сонгоорой. Таны уур бухимдал гадагш дэлбэрэхэд бэлэн байгаа. Энэ нь хүчирхэг од эрхсийн нөлөө бөгөөд эргэн тойронд түгшүүртэй байдал, эмзэглэл авч ирж мэдэх юм. Та маш олон хүмүүст олон ажил бүтээж өгсөн нь гарцаагүй. Тиймээс та одоо үгүй гэж хэлж сурах талаар хичээх хэрэгтэй. Буруу ойлголцол таны итгэж найдаж байсан зүйлийг алга болгох боломжтой. Шинэ зүйлс сурах, бусдад юм заах нь танд жинхэнэ хэрэгтэй байж мэдэх юм.
НУМ – (11/22-12/21)
Бие тавгүйтэж, уур уцаар дээд зэргээр таныг зовоож, нервтэнэ. Тиймээс биеэ барин болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. Хэрэв энэ өдөр та аялал эсвэл холын замд гарахаар төлөвлөсөн байсан бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах юм уу,эсвэл осолд орох эрсдэл өндөртэй байна. Зүүд зөнтэй байна. Түүдэг гал, гал түймэр зүүдэлбэл ажил хэрэг тогтворгүй байна.
МАТАР – (12/22-1/19)
Энэ өдөр стресстэй. Иймд сэтгэл санааны хувьд бэлэн бай. Гараг эрхсийн нөлөөгөөр таны бодол, үйл хөдлөл хурдсах бөгөөд матрынхны хувьд өөрийнхөөрөө байж, зан чанарын хувьд тогтвортой байх нь чухал. Таны бодох үйл явц хурдассанаар хандлага, үйлдэл хурдасч зөв үедээ хурдан үйлдэл хийнэ. Гэхдээ энэ нь учир шалтгаантай. Цахилгааны хэрэгсэлдээ анхаар. Өөрөө засаж янзлах гэж оролдохоосоо өмнө мэргэжлийн хүн дуудаж янзлуул. Ил цахилгааны утсанд бүү хүр.
ЗАГАС – (2/19-3/20)
Хэдийгээр Cap таныг олны анхаарлын төвд оруулсан ч, хэрэв онцгой шаардлагатай л биш бол бусдад хэн гэдгээ үзүүлэх хэрэггүй. Hap cap хоёр энэ өглөөний энергийг хуваалцах бөгөөд Загаснуудад болгоомжтой алхаж гишгэхийг сануулж байна. Ярихаасаа өмнө үр дүнг нь сайн бодож бай. Үд дундад баяр хөөртэй байж хийж буй зүйлдээ сэтгэл ханамжтай байхад таны ойр дотны хүсүүсийн нөлөө их байх болно. Илүү тухтай, дулаахан дэмжлэг туслалцаа амьдралд тань ирэхийг одод амлаж байна.

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>