Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Жирэмсэн үед яагаад нуруу хөшдөг вэ?

$
0
0

content_pregnant-woman_1Жирэмсний үед нуруу хамгийн их эмзэг хөндүүр байдаг. Хэт их удаан зогсох, сууснаас хөндүүрлэж өвддөг. Мөн түүнчлэн хэвтэх үед ч гэсэн нуруу хөших нь мэдрэгддэг. Энэ нь хүнийг ядрааж таагүй мэдрэмж төрүүлдэг. Нуруу өвдөхийг бүрмөсөн арилгаж болохгүй харин шалтгааныг олж өвдөлтийг нь багасгаж болно.

Нуруу хөших үзэгдэл жирэмсний үед тохиолдох нь хэвийн үзэгдэл юм. Учир нь жирэмсэн үед нуруунд их ачаалал өгдөг. Иймд та дараах зүйлийг анхаарна уу.
-Жирэмсэн үед хүнд юм огцом өргөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй юм өргөх тохиолдол гарвал урагшаа тонгойхгүйгээр өвдгөө бага зэрэг нугалж, жаахан сууж өгөх хэрэгтэй.
-Түүнчлэн юм өргөхдөө нуруундаа хэт ачаалал өгөхгүйгээр хөл болон мөрний булчингаа ашиглаарай.
-Дэлгүүр хоршоо ганцаараа зайлшгүй явах тохиолдол гарвал худалдаж авсан зүйлээ хоёр гартаа тэнцүү хувааж бариарай.
-Жирэмсэн хүн зөөлхөн болгоомжтой явах хэрэгтэй. Аль болох огцом хөдөлгөөн хийхгүй байх нь чухал юм.
-Суух үед нуруунд ачаалал их ирдэг. Энэ нь суултаас их хамаарна гэсэн үг юм. Суух суудал тань болж өгвөл хатуу байвал сайн. Зөөлөн суудлаас татгалзаж байхад зүгээр. Хатуу суудал дээр нуруугаараа түшиж суухад илүү тав тухтай байдаг. Мөн түшлэгтэй, бариултай сандал дээрээс босоход биед эвтэйхэн байдаг.

-Сууж байх үедээ хөлөө ачиж суухгүй байх. Учир нь цусны эргэлтийг удаашруулж, нуруунд хэт их ачаалал өгдөг.
-Хэрэв та суугаа ажилтай мөн зурагтын өмнө ихэнх цагаа өнгөрүүлдэг бол 30 минутаас 1 цаг тутамд заавал түр зуур завсарлаж байх хэрэгтэй. Учир нь тасралтгүй хэдэн цагаар суух нь хөлний венийн судсан дахь цусны эргэлтийг зогсонги байдалд оруулж, хаван үүсгэх төдийгүй нурууны өвчнийг хүчтэй болгодог. Иймд биеийнхээ чилээг гаргаж, босож явах болон бага зэрэг зогсоо байдалд байх хэрэгтэй.
-Мөн хэт удаан зогсоо байдалд байх нь тийм ч сайн зүйл биш юм. Нуруунд өгөх үндсэн шалтгаан болж өгдөг.
-Хөлд эвтэйхэн өсгий өргөнтэй гутал өмсөж байх.

-Унтахдаа хажуугаараа хэвтэж, гэдсэн доороо зөөлөвч ивэж өгөх нь биед эвтэйхэн байдаг.
-Хэрвээ танд нуруугаараа унтах нь. таатай байдаг бол бэлхүүсэн доороо бага зэрэг намхавтар зөөлөвч хийж өгөөрэй.
-Нуруунд өвчин үүсэж эхэлсэн үед хуучирсан даруулга зүүх мөн хэт бариу биш уян хатан дотуур хувцас өмсөх хэрэгтэй.
-Хэт их идэх нь нуруунд ачаалал өгдөг.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>