Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эр хүнийг бухимдахад хүргэдэг бүсгүйчүүдийн 5 том алдаа

$
0
0

10354959_856080727810563_4252066756588249795_nЭмэгтэй хүн бүр л энхрий ялдам, нинжин сэтгэлтэй, хайрлуулах гэж төрсөн мэт хачин эмзэг хүмүүс байдаг. Учир нь тэдний хэвлийд бидний ирээдүй болсон балчир үрс минь өсөж торнин, хорвоод мэндэлдэг болохоор л тэр шүү дээ… Хэдий тийм боловч бүсгүйчүүд эрчүүдийг ямар ч зүрх сэтгэлгүй, “төмөр хүн” мэтээр санаж, элдэв хатуу үг чулуудан, сэтгэлийг нь хэмлэдэг. Харин яг ямар үг, үйлдэл тэднийг бухимдахад хүргэж, уурлуулдаг гээч?

1. Бусад залуучууд руу сээтэн хаях
Найз залуутай, нөхөртэй байж, өөр хэн нэгэн аятайхан залууд тал засаж, тэдэнтэй ярилцаж, харилцаа тогтоохыг хүсдэг, харилцаандаа үнэнч биш бүсгүйчүүдэд залуус үнэхээр дургүй, бүр үзэн яддаг ажээ. Тиймээс тэд өөрт нь үнэнч байж, цаашид аз жаргалтай амьдрах заяаныхаа ханийг хайсаар байдаг юм.

2. Учир нь ойлгогдохгүй аяглах
Бүсгүйчүүд эрчүүдийг бодвол хэд дахин эмзэг, тунимхай байдаг. Тиймдээ ч тэд боломж л гарвал хайртай залуудаа эрхэлж, тэднээр аргадуулахыг хүсдэг юм. Гэвч заримдаа ийнхүү аяглах нь хэтэрч, ойлгоход үнэхээр бэрх, ядаргаатай санагддаг ажээ.

3. Хов зөөх
Магадгүй эмэгтэй хүн бүр л цаанаасаа их яриасаг, хүмүүсийн амьдралын хов жив, элдэв сонин хачинд дуртай байдаг болов уу? Гэтэл зарим бүсгүйчүүд хов ярихын тулд төрсөн мэт, хэтэрхий ядаргаатай аашилдаг нь эрчүүдэд их түвэгтэй санагддаг байна.

4. Шаардлага өндөртэй мэт дүр эсгэх
Залуучууд хэн нэгэн таалагдсан бүсгүйгээ өдөж хоргооход зарим бүсгүйчүүд дургүйцэхгүй хэрнээ хэтэрхий шаардлага өндөртэй, их зантай мэт дүр эсгэдэг. Ингэх нь тухайн бүсгүйн үнэлэмжийг бууруулах хандлагатай байдаг. Тиймээс бүсгүйчүүд минь, зарим үед давс хужрыг нь тааруулах хэрэгтэйг зөвлөе.

5. Хэтрүүлэн уух
Архи уудаг бүсгүйчүүдэд мэдээж дуртай залуус ховор. Цэнгэх үедээ хэмжээ хязгаартай, уух зүйлээ тааруулаад уучихдаг хөгжилтэй охидод залуус талтай байхыг үгүйсгэхгүй. Гэвч согтуу эмэгтэйд дурласан залуу үнэнчээр хайрлаж чадна гэж үү?


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>