Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Охиноо шатаажээ

Image may be NSFW.
Clik here to view.
3038785575921af0cf9a51
Гэр бүлийнхээ зөвшөөрөлгүйгээр гэрлэсний улмаас 18 настай охин эхийнхээ гарт амиа алдсан харамсалтай явдал Пакистанд гарчээ. Цийнат Рафикюү хэмээх 18 настай охиныг ээж, ах хоёр нь өнгөрсөн лхагва гарагт гэртээ шатаасан байна. Охин хайртай хүнтэйгээ гэрлэхээр гэрээсээ хэсэг хугацаанд оргосны дараа эцэг эхтэйгээ эвлэрч магад гэж бодоод Лахор дахь гэртээ эргэж ирсэн байна. Гэвч харгис хатуу сэтгэлтэй ээж, ах хоёр нь түүнийг орон дээр хүлж байгаа дээрээс нь бензин асган, шатааж амь насыг нь хөнөөжээ. Охины ээж Ахмер Рафикюү нь энэ үйлдэлдээ огтхон ч гэмшихгүй байгаа гэж цагдаагийнхан ярьж байна. Охины ээжийг цагдаагийнхан баривчлан шалгаж байгаа бол ах нь зугтааж, охины аав Хассан Хантай холбоо барих боломжгүй байгаа юм аж. Өнгөрсөн жил Пакистанд 1100 орчим охид эмэгтэйчүүд гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн гарт амиа алдсан гэж Пакистаны хүний эрхийн комисс мэдээлж байна.

Эх сурвалж: CNN

М.Ариунцэцэг


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>