Хэд хоногийн өмнө Холливудын 53 настай алдартан Дэми Мур шүтэн бишрэгчдээ гонсойлгосон аж. Тэрбээр Лондон хотод болсон нэгэн дээдсийн үйл ажиллагаанд оролцсон юм. Гэрэл зурагчдын авсан зургуудыг харвал түүний харц нь гундаж, нүүр нь хөгширсөн болох нь анзаарагдана.
Өдгөө Дэми өөрийнхөө наснаас айдаг болжээ. Мөн хайр дурлалтайгаа учрахгүй гэдгээс эмээдэг болсон гэнэ. Тэрбээр Эштон Катчерт хаягдсанаасаа хойш сэтгэл санаагаар тавгүй яваа. Үүнээсээ болж байнга архидан согтуурч, сэтгэлээр унасан аж. Хувийн амьдрал нь нэг л болж өгөхгүй байгаа тул тэрбээр өөрийгөө зөнд нь хаяжээ. Сүүлийн үед тэрбээр буурал суусан, ширэлдсэн үстэй явах болсон юм.