Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ЦЭНГЭЭНИЙ ШИДИЙГ УХААРУУЛСАН “ТОСТ”

$
0
0

11695868_1458644264455291_5125830380039549506_nОрд харш бүхий онцгой тансаг буудалд
Ойворгон томчуултай нэг ширээнд булагнаж
Олон янзын амтат дарсаар булуулж
Олхио муутай улс төрөөр буралцаж
Огт хүртээлгүй мисс хүүхнээс булталзаж
Олигтой ч хөдөлж чадахгүй бэмбэгнэж суухын оронд

Өөвгөр сөөвгөр хорооллын жирийн нэгэн бор гэрт
Өлөн шар тос хөвүүлсэн шимийн архи балгасан шиг
Үеийн нөхөддөө шинэхэн шүлгээ уншсан шиг
Өөртөө дүйцсэн аюултгүй хүүхэн сонирхсон шиг
Өөхтэй тостой адууны гита огтолсон шиг
Өөрийнхөө эрхээр жавхалзаж суух мөн ч сайхаан…

ЖАВХАЛЗАХЫГ ХҮССЭН Б.ОЙДОВ



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>