Эрхэм уншигч тa доорх зүйлийг сайтар тунгаан бодож, өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадвал танд амжилт, аз хийморь аяндаа ирэх болно гэдэгт итгээрэй.
Та ямар нэг амжилтанд хүрэхийг хүсэж байна уу. Тэгвэл юуны түрүүнд,
-Аливаа бэрх асуудлаас айж шантрахгүй байж сур.
-Аливаа асуудалд тайван нухацтай хандаж сайтар судалсны дараа шийд гарга.
-Амьдралдаа төлөвлөгөөтэй, чамбай хандаж сурах хэрэгтэй.
-Өөрийгөө тодорхой хэмжээнд нээлттэй байлгах хэрэгтэй.
-Хүн бүхэнд өөрийн гэсэн нууц байх ёстой. Бүх нууцаа ярьчихвал та ямар ч амжилт олохгүй.
-Бусдыг сонсож сур. Ингэвэл та бусдын хүндлэлийг олох болно.
-Бусадтай хэт нийтэч, хэт найрсаг харьцаатай хүн амжилт олдоггүй.
-Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.
-Огцом уур, хэт их баяр хөөрийн аль аль нь амжилт олоход сөргөөр нөлөөлдөг.
-Урагшгүй байлаа гээд сэтгэлээр хэзээ ч бүү унаж бай. Харин ч бүр урагш тэмүүл, дахин алдахаас сэрэмжил.
-Шүүмжлэлд бүү эмзэглэж бай.
-Сайн санасан хүмүүс л бусдын дутагдлыг нүүрэн дээр нь хэлдэг.
-Харин танд муу санаж явдаг хүн дутагдлыг чинь бусдад хов жив болгон ярьдаг.
-Аль болох эерэг энергитэй зүйл рүү тэмүүлж байвал хүссэн бүхэн чинь өөрөө аяндаа бүтэх магадлалтай.
-Хүний мууд дурлах нь эргээд өөрт чинь муу бүхнийг дуудах нигууртай.
-Өнөөдөр хэн нэгэн уйлж байвал маргааш та уйлах болно гэдгийг бүү март.
-Бусдад аль болох чин сэтгэлээсээ туслаж дэмжихийг хичээ.
-Гэхдээ сэтгэлийн тус дэм бүхэн бодит зүйл байвал илүү үр дүнтэй.