Хүн болгон мөсөөр арьсыг арчих нь сайн гэдгийг мэддэг ч юунд тустайг тэр болгон мэддэггүй. Энэ удаа би танд мөсөөр арчихын 6н гайхалтай шалтгааныг хүргэж байна. Саун болон эмчилгээний өрөөнд хүйтэн мөсөн өрөө болон хүйтэн ус байдаг нь зүгээр ч нэг явдал биш юм. Мөс нь унжсан арьсыг чангаруулах болоод үрчлээг багасгах сэргийлэх нүхжилт багасгах гээд маш олон зүйлсэд хэрэгтэй юм.
1. Тунгалаг зөөлөн арьс Мөс нь арьсыг чангалж нүхжилтийг багасгаж нүүрийг чийглэг булбарай болгодог.
2. Нүх агшаах Мөс нь хамгийн хямд гэхдээ хамгийн гайхалтай хялбар аргаар нүхжилтээс салгах ид шидтэй юм. Мөн нүүрний тань будалтад ч нөлөөлдөг гэвэл та лав итгэхгүй дээ! Нүүрээ будахаас 15 минутын өмнө мөсөөр нүүрээ арчаад түрхэх нь арьсыг өө сэвгүй сайхан харагдахад тусална.
3. Цусны эргэлтийг сайжруулна Мөсөөр тогтмол нүүрээ арчих нь судас томорч зангирахаас болоод нүүрийг улайж хавагнахаас хамгаална. Цусны эргэлтийг сайжруулснаар нүүр илүү тунгалаг харагдана.
4. Нүдийг хавагнахаас хамгаална Өглөө сэрэхэд дутуу нойр эсвэл ядарснаас болоод нүд хавдаж хавагнаад байдаг. Энэ үед мөсөөр арчих нь маш түргэн хугацаанд багасгаж өгнө.
5. Хөгшрөлтөөс хамгаална Нүүрийг тогтмол мөсөөр арчих нь үрчлээ гарах магадлалыг маш эрчимтэй бууруулж өгдөг.
6. Улайлттай батга арилгах Мөс нь улайлт хавдалт буулгахдаа сайн учир хатуу толгойгүй улаан батгыг хэт томорч сэдрэхээс сэргийлж хавдрыг бууруулдаг. Батгатай хэсэгтэй мөсөө тавьж мэдээ алдтал нь байрлуулах нь үр дүнтэй.
- Эхлээд буцалсан усаа жижиг мөсний саванд хийж хөлдөөнө.
- Өглөө эсвэл оройдоо 2 ширхгийг жижиг алчуурт ороож нүүрээ хайлж дуустал нь арчаарай. Алчуур ашиглаж байгаагийн шалтгаан нь мөс хэт хүйтэн учраас гар мэдээ алдах гээд байдаг учраас юм. Хүсвэл та алчуургүй ч арчиж болно.
- Хөлдөөгчөөс шууд гаргаж ирсэн мөс тийм ч арьсанд сайн биш учир 2 гарынхаа дунд хэд хэд өнхрүүлээд жаврыг н арилгахаа мартуузай.
- Ингээд чийгшүүлэгч тосоо түрхэнэ.
- Эвгүй мэдрэмж төрөх л юм бол зогсоогоорой
- Мөн 15 минутаас дээш тавих нь тус биш ус болно
-Мөн та дан мөс гэлтгүй ногоон цайтай, сарнайн устай, лимоны шүүстэй хольж хөлдөөж бас болно.