Дуучин Кэти Перри твиттер сүлжээгээ хакердуулжээ. Саяхан түүний албан ёсны твиттер сүлжээнд “Ха ха @sw4ylol-ыг дагачихлаа. Хакер хакердаж байна” хэмээн жиргэж, шүтэн бишрэгчдийг нь гайхшруулаад амжжээ. Түүнчлэн “Чамд үнэхээр хайртай, аз жаргалтай байна. Тайлор Свифт” гэж хүртэл тоглоом шоглоом болгон нийтэлсэн байсан гэнэ. Үүгээр зогсохгүй хэд хэдэн утга учиргүй үгийг твиттертээ бичиж байгаад тун удалгүй устгасан ажээ.
↧