Статистикийн мэдээллээр бол гэр бүлийн 5% нь, хүүхэддээ өдөр болгон аминдэм өгдөг гэнэ. Хүүхдийн аливаа нянг эсэргүүцэх чадвар нь муу байдаг тул том хүмүүсээс илүү их өвддөг.
Дархлалын систем нь төгс боловсорч дуусаагүй тул юмыг төдийлөн сайн ялгаж чаддаггүй. Тиймээс янз бүрийн нян, вирус зэргийг хүлээн авахдаа муу. Дархлаа нь хүүхдийг 15 нас хүртэл бүрэлдэн бий болдог.
Хүүхдийн биед зарим нэгэн эсэргүүцэх эд эсүүд хараахан бүрэлдэж амжаагүй байдаг. Харин энэ үйл явц нь зөв явагдаж байгаа эсэх нь эцэг эхчүүдээс хамаарна. Харамсалтай нь томчуудын буруу үйлдэл нь хүүхдийн дархлалын систем бүрэлдэн бий болоход хамгийн их саад болдог гэнэ.
Томчууд дараах алдааг гаргадаг байна. Үүнд:
- Хүүхэд жилд 4-5 удаагаас илүү өвдөх юм бол өөрсдөө дур мэдэн эмчилж болохгүй. Энэ нь дархлааг сулруулах гэмтэй. Тиймээс дархлаа судлаачаас заавал зөвлөгөө авах хэрэгтэй.
- Хүүхдийг 8-9 нас хүртэл нь ямар нэгэн мэс засал хийлгэхгүй байх ёстой. Ялангуяа хоолойны мах авахуулахад адениод зэрэг дархлааны системийн нэгэн хэсэг авагддаг. Ингэснээр хүүхэд бронхит, астма зэрэг өвчтэй болох аюултай.
- Хүүхдэд аминдэм өгөхдөө тун болон хэдий хугацаагаар өгөхийг эмчээс асуух хэрэгтэй.