Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Шалтгаангүй турах нь ямар нэгэн өвчний шинж

$
0
0

Untitled-1-102132-1452267692Элдэв төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан олон янз. Эрдэмтэд өнөөг хүртэл хортой хоргүй хавдар үүсгэгч хүчин зүйлийг гүйцэд тогтоогоогүй болно.

Зарим хорт хавдрын шинж тэмдэг огт мэдэгдэхгүй явагдах нь ч бий. Гэхдээ өөрийгөө чагнадаг, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүст бие организмын яльгүй өөрчлөлт, зовиур ч бай анзаарагдаж болно. Жишээ нь:

  • Хоол ундандаа хэвийн боловч тодорхой шалтгаангүйгээр тураад байгаа бол…
    Хэрэв та турах зорилго тавьж, хоол ундаа хасаагүй бол шалтгаангүй турах нь түгшүүрлэх дохио ч байж мэднэ. Гэхдээ хөдөлгөөн ихдэх, явган явах ажилтай байдаг бол энэ нь ч мөн турахад нөлөөлнө. Юутай ч шалтгааныг нь тогтоохын тулд эмчид үзүүлээрэй!
  • Өглөө босоход бие нозоордог бол…
    Эрүүл хүн нойр муутай хоносон ч эрч хүчээ алддаггүй. Харин унтсан хэрнээ бие нозоордог, төлөвлөсөн ажлаа хойшлуулдаг, ядардаг бол бие өвдсөний шинж.
  • Хоол идэхэд хоолой дээр тээглэж, горойдог бол…
    Хэрэв энэ байдал долоо хоногоос дээш хоног үргэлжилбэл эмчид ханд. Улаан хоолойн хорт хавдар ийм маягаар эхэлдэг аж.
  • Хоолой сөөх, удаан хугацаанд хий ханиалгадаг бол
    Мөн л эрүүл бус байгаагийн дохио. Хэрэв хориос дээш хоног энэ зовиур үргэлжилбэл өөрөө аргалах гэж бүү оролдоорой. Яаралтай эмчид хандах нь зүйтэй!
  • Цусархаг ялгадас гарах, шээс, хамраас шалтгаангүй цус гардаг бол
    Энэ бол аюултай. Гэнэт ийм үзэгдэл ганц удаа ч бай илэрвэл эмчид даруйхан очих нь зөв.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>