Хэрвээ бүсгүй хүн зоо нуруун дээрээ хоёр хонхорхойтой бол 25 хувиар илүү дур булаам харагддаг гэж эмэгтэйчүүдийн гоо сайхан судлаачид үзэх бол анагаах ухааныхан энэ бол эрүүл биеийн илрэл гэж баталж байна.
Эртний зураачид энэхүү хоёр жижиг хонхорхойг анзаарч өөрсдийн бүтээлдээ буулгасан байхыг нь бид харж болно, жишээ нь XV дугаар зууны уран зургуудад элбэг дүрслэгдсэн байх ажээ. Мөн Сэргэн мандалтын үеийн баримлуудад хүртэл харагдах нь бий. Өнгөрсөн зуунаас эхлэн эмэгтэйчүүдийн зоо нуруун дээрх хоёр хонхорхойг судалж эхэлжээ.
Тухайлбал, жирэмсэн эхчүүдийн хоёр хонхорхойг таазны хэлбэр, хэмжээтэй харьцуулан төрөлтийн хугацааг тодорхойлж байв. Харин сүүлийн жилүүдэд эдгээр хонхорхойг зөвхөн гоо сайхан талаас нь л харах болоод байна: зарим нэгэнд нь таалагдаж, харин зарим нэг нь тахир дутуугийн шинж тэмдэг гэсэн ойлголт хүртэл байх аж. Ямартай ч шинжлэх ухааны судалгаа шинжилгээнээс харахад энэ нь тухайн хүний эрүүл биетэйг илэрхийлж байна.
Биеийн жин болон булчингийн хөгжил хэвийнээс гадна цусны эргэлт зөв явагдаж байгаагийн илрэл гэж үзжээ. Мөн ийм хонхорхойтой бүсгүйчүүд зөвхөн гадна төрхөөрөө дур булаам харагдаад зогсохгүй илүү дур ханах мэдрэмжтэй, бүр зарим нэг нь нэг удаагийн бэлгийн хавьталтаар хэд хэдэн удаа дараалан дур ханадаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Хүүхэд төрүүлэхдээ ч ямар нэгэн хүндрэлгүй амархан төрж, төрүүлсэн хүүхэд нь ч эрүүл саруул байдаг байна. Харин танд зоо нуруун дээрх хоёр хонхорхой ямар санагддаг вэ?