Men’s Health сэтгүүл дэлхийн хамгийн секслэг 100 эмэгтэйн жагсаалт гаргажээ. Загвар өмсөгч, жүжигчин 21 настай Шарлотта МакКинни /Sharlotta McKinney/ эрчүүдийн эрүүл мэндийн хэвлэлийн хувьд 2015 оны дэлхийн хамгийн секси эмэгтэйгээр тодорчээ.
Хоёрдугаар байранд Victoria’s Secret-ийн супермодель Кэндис Свейнпол /Candice Swanepoel/ оржээ. Гуравт “Аватар” киноны жүжигчин Зои Салдана /Zoe Saldana/ жагсжээ.
Жагсаалтын дараагийн байруудад АНУ-ын загвар өмсөгч Эрин Хизертон /Erin Heatherton/ болон Холливудын жүжигчин Жессика Альба орсон байна.