“UFC” группийн захирал О.Амартүвшин “Next stop” наадмын эдийн засаг бизнесийн салбарын Оны залуугаар тодорсоноор улс төрчид түүнийг анзаарах болсон. Чацарганаа брэнд болгон даруухан явсан энэ залуу компаниа өргөтгөн барилгын салбарт хүч үзэх болсон. Хувь амьдралын тухайд 2007 оны мисс Г.Гантуяа хэмээх бүсгүйтэй нижгэр хурим хийсэн. Хоёр дахь амьдралаа эхлүүлэхдээ VLVT-д арван саяын үнэ бүхий оргилуун данс хүн нэг бүрээр буудуулж тансаг цэцэг зөөн авчирч байсан нь бэл бэнчингийнх нь илэрхийлэл байв.
Хуримандаа тэгж санаа тавьсан хүн улс төрд нэр дэвшихдээ түүнээс ч ихийг “цацах” нь тодорхой. Нэр дэвшигчдийг амдан хэн хаана үзэлцэхийг ихэд сонирхож байсан олон нийт түүнийг УИХ-д гарах алсын хараатай байсныг өчигдөр л мэдлээ шүү дээ. Улс төрд мисс гэргийтэй хүмүүс нэгээр тогтохгүй, бас ч амжилт үзүүлэх нь бий. О.Амартүвшингийн гэргий хүмүүнлэгийн ажилд багагүй цаг, хөрөнгө мөнгө зарцуулчихдаг мэр сэр рекламанд тоглон, брэндийн дэлгүүрээ эрхэлж гэртээ зүгээр суудаггүй нэгэн.
Нэр цэвэр, халаас түнтгэр залуу бизнесмэн “Титаник” шиг мөсөн уул чиглэж буй АН-д амжилт дагуулах болов уу, яах бол?
Х.Онон