Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эгч дүү үеэлүүдийн багын зураг дэлгэгдлээ

$
0
0

4140

МУГЖ Т.Ариунаа, СТА дуучин Х.Оюунбилэг нар үеэлүүд гэдгийг фенүүд нь андахгүй. Т.Ариунаа гавьяат “16 нас”-ыг дуулж олонд танигдсан бол Х.Оюунбилэгийг “Чамайг тоссон зам”-аар нь үеийнхэн нь андахгүй. Х.Оюунбилэгийн хувьд наяад оны сүүлээр эстрад урлагийн “Цирк” хамтлагийн од дуучин гэгдэж мандаж явсан юм.

Гэхдээ “Харанга”-ын Х.Лхагваагийн дүү Х.Лхагвадоржтой  ханилснаасаа хойш нам гүмхэн амьдрах болсон ч үе үехэн тайзаа гарч хуучин дуунуудаа дуулахын сацуу гоо үзэсгэлэнгээрээ гайхуулаад авах нь бий. Түүнийг зарим нь рок попын мөнхийн залуу хатагтай гэдэг юм билээ.

Харин гавьяатын тухай олныг нурших илүүц бизээ. Мөнхийн цоглог хатагтай ойрын хугацаанд их урлагт зүтгэснийхээ 30 жилийн ойн тоглолтыг өргөн барина гэнэ гэсэн шум фенүүдийнх нь дунд хэдийнэ гараад байгаа юм. Болоогүй хүлээлт “эхэлсэн” аж.

А.ДӨЛ

4141

PHOTONEWS.MN

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>