УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс тойргоосоо 801-ээс дээш тооны гарын үсэг цуглуулах ёстой байдаг. Тэгвэл бие даан нэр дэвшихээ мэдэгдэж, олны анхаарлын төвд ороод буй дуучин Нара буюу М.Нарантуяа сонгогчдын гарын үсэг цуглуулах тал дээр шинэ дээд амжилт тогтоохыг зорьж яваа бололтой.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өөр дүүрэг, хорооноос хүртэл гарын үсэг зурахаар хүмүүс ирж байна. Харамсалтай нь 69-р тойрогт 8,10,12,13,14,22р хороонууд тус, тус багтаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй гарын үсэг цуглуулаад байна. Сайны хажуугаар саар гэгч хэзээд байдаг учраас ганц, хоёр зохион байгуулалтай байж болзошгүй цөөн хэдэн асуудлууд байна. Хэдийгээр 801 хүний гарын үсэг гэж заасан ч магадлашгүй байдал үүсэхээс сэргийлж 3000 гарын үсэг цуглуулахаар зорьж байгаа” хэмээсэн юм.
МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа өөрийн хүүгийн хамт Нарантуяаг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсгээ зурж амжилт хүссэн гэнэ.