Эмэгтэйчүүдийг өөрийгөө хэрхэн үнэлдгийг нь дотуур хувцсаар нь таниж болно. Өөртөө хайртай, өөрийгөө үнэлж хүндэтгэдэг бүсгүй бол аль болох үнэтэй, материал сайтай, гоёмсог дотуур хувцсыг сонгодог нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс дотуур хувцсыг зохистой сонгох нь ихээхэн учиртай тул дараахь цөөхөн зөвлөгөөг дагаваас хэзээ ч та эвгүй байдалд орохгүй бас дээр нь өөрийгөө зөв үнэлж чадах билээ.
1. Биеийнхээ галбирт эөв тохируулах. Махлаг бүсгүйд мэдээж хэт бариу дотуур хувцас зохимжгүй.
2. Насандаа тохирсон дотуур хувцсыг сонго.
3. Хөхний даруулга хэтэрхий бариу биш, даруулганы аяга нь томодсон эсвэл багадсан байх нь хамгийн зохимжгүй. Томдсон хөхөвч хөхийг мэдээж унжгар харагдуулах бол багадсан нь хөхийг дарж хавтгай цээжтэй харагдуулдаг.
4. Ямар хувцсан дотуур ямар загвартай дотуур хувцас өмсөх нь бас л нэг тодорхойлолт. Жишээ нь, хэтэрхий тод өнгөтэй, тортой дотуур хувцас ажил хэрэгч хувцасны цаанаа нуугдаж байх нь зөв сонголт яавч биш.
5. Цайвар өнгийн цамц, өмдний цаанаас хар өнгийн хөхний даруулга, дотуур хувцас гэрэлтэх нь хамгийн бүдүүлэг явдал билээ. Тиймээс ямар өнгөтэй цамц хувцас өмсөнө тийм өнгөтэй дотуур хувцас өмсөж заншаарай.
6. Аль болох торгомсог материалтайг сонговол таны үнэлгээ өснө. Торгомсог материал нь биед таатайн дээр тансаг, гоёмсгоос гадна таныг ялдам, хээнцэр харагдуулдаг.