Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Жонни Депп: Тэд нэг удаагийн хэрэглээ шиг…

$
0
0

Экс эхнэр Эмбер Хёрдтэй олон сар шүүхээр маргалдсан Жонни Депп удаан хугацаанд Холливүүдийн ямар ч кинонд тоглоогүй билээ. Энэ талаар сэтгүүлчид, шүтэн бишрэгчид нь асуухад Жонни Депп “Холливүүд бол нэг удаагийн хэрэглээнд ашиглагддаг хуванцар аяга шиг. Би дахиж Холливүүдэд ажилламааргүй байна. Холливүүдээс аль хэдийн тэтгэвэртээ гарсан. Надад нэг удаагийн хэрэглээ шиг газар ажиллах хүсэл алга” гэж хариулжээ.

Мөн “Холливүүд хямдхан хайрын тухай л кино хийх сонирхолтой. Жинхэнэ үзэгч нар тийм хог үзэхээс залхсан” гэжээ.

Жүжигчин Депп хамгийн сүүлд тоглосон “Jeanne du Barry” кино Их Британид нээлтээ хийгээд удаагүй байна. Депп тус кинонд Францын хаан XV Людовикийн дүрийг бүтээсэн ба өнгөрсөн жилийн Каннын кино наадамд оролцсон юм. Одоогоос 5 жил гаруйн хугацаанд жүжигчин Депп янз бүрийн дуулиан шуугианд нэр холбогдсоны улмаас Холливүүдийн нэр хүнд нь буурсан. Тиймээс Депп Хооливүүдээс өөр газар ажиллах сонирхолтой байна.

Эх сурвалж: Maïwenn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles