Цахим ертөнцийн эрэлттэй оддын нэг бол Пүрэв-Очирын Шүүдэрцэцэг юм. 2015 онд СУИС-ийн Театр урлагийн сургуулийг “Урлаг судлаач” мэргэжлээр суралцаж төгссөн бол түүнээс долоон жилийн өмнө “MissTourism”-ийн тэргүүн миссээр тодорч байсан гэдгийг фенүүд нь андахгүй билээ. Айлын ганц охин түүний аав сэтгүүлч, харин ээж нь хувийн бизнес эрхэлдэг ажээ.
Өдгөө Ану хатан”, “Найзууд”, “9009” , “Гэнэтийн бэлэг”, “ Валентины захидал”, “Анирлагч” зэрэг дэлгэцийн бүтээлүүд болон хэд хэдэн реклам, клипэнд тоглосон нь түүнийг хэдийнэ олонд танил болгожээ. Харин ойрын үед жүжигчин бүсгүй нөлөө бүхий газраас ажлын санал хүлээж байгаа гэнэ. Ямартаа ч хүлээлтийн үр дүн нааштай бол Шүүдрээ хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авах аж. Мөн реклам, клипний саналыг ч хойш тавихаас өөр аргагүй болох тухайгаа нүүрномын найзууддаа хуваалцжээ.
“Live stream”-ийн “ид шид”-ийг үзэх түүнээс сониуч хүүхнүүд янз бүрийн л юм асуух аж. Болоогүй зарим нь гэрээ харуулаач, хувцасны шүүгээ үзүүл дээ, шүдээ яаж цайруулсан, нүдний контураа хэдээр хийлгэсэн бэ хэмээн ёстой л хайр найргүй асуултаар булж орхисон юм. Үүн дотор ирээдүйн нөхрөө ямар хүн байгаасай гэж боддог вэ. Хэдэн хүүхэдтэй болох вэ гэсэн асуултанд Шүүдрээ “дөрвөн хүүхэдтэй болно. Би эр хүний их хүндэлж дээдлэн өргөмжилдөг . Миний нөхөр болох хүн маш сайн халамжтай, бас мэдрэмжтэй дээр нь ойлгодог байх хэрэгтэй. Тийм бол нэг асуудал гарахгүй бизээ” гэж хариулсан юм. Нэмж сонирхуулахад тэрээр эрчүүдийн нүд, гутланд нь ач холбогдол өгч хамгийн түрүүнд хардаг аж. Түүнийхээр харц үнэнийг өгүүлдэг бол гутал ч худал хэлдэггүй юм байх.
А.ДӨЛ
PHOTONEWS.MN