Шалгалтын асуудлаас болж сурагч 16 настай охин АМИА хорлосон гэх харамсалтай мэдээлэл гараад буй.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр нийслэлийн гуравдугаар сургуулийн 11-р ангийн сурагч охин амиа хорлосон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өсвөр насны охин шалгалтаа муу өгсний улмаас амиа хорлосон байж болзошгүй аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэрэг гарсан нь үнэн. Шалгалтын ажил үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Иймд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж, сэрэмжүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.