Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Жүжигчин Б.Номин: Бидний хэргийг сар гаруй хугацаанд шалгаж, хаасан

$
0
0

“Эмоци” продакшны жүжигчин Б.Номин өөрийн цахим хуудаснаа оюутан байх үед өрнөсөн үйл явдлын талаар болон, сүүлийн сар гаруйн хугацаанд сошиал орчинд өрнөсөн мэдээллийн талаар тайлбар хийлээ.

Тэрээр “Одоогоос сар гаруйн хугацааны өмнө буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Т.Бадамжав, Б.Мишээл бид гуравтай холбоотой мэдээлэл гарсан. Пост орсны маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас энэ асуудлыг авч шалгахаар болсон, ирж мэдүүлэг өг гэж дуудсан.

Бид гурвын зүгээс болон сэтгэгдэл үлдээсэн охидуудаас цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол өгөөгүй. Харин сошиалд том сенсаци болсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгах үүрэгтэй учир дуудсан гэж тайлбарласан. Анх пост бичсэн охин маань монголд байдаггүй учраас мэдүүлэг авч чадаагүй. Харин бид гурав болон тухайн үед СУИС-д сурч байсан оюутнууд, сэтгэгдэл бичсэн охидууд болох гэрч нарыг дуудаж мэдүүлэг авч, хэрэг прокурорт шилжсэн.

Хэрэг прокурор дээр очиж шалгагдаад сар гаруйн хугацаа өнгөрч, шийдэгдсэн. Хэн нэгнийг 2 жилийн хугацаанд зодож, өглөө бүр дарамталдаг байсан гэх мэдээлэл худал гэдэг нь тогтоогдож хаагдсан. Тэгэхээр энэ асуудал дууссан. Өнөөдрийг хүртэл бид нарыг ямар нэгэн мэдээлэл хийгээгүйд олон нийт дургүйцсэн байх. Гэхдээ хэрэг шалгагдаж байсан учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байсан. Тийм болохоор өнөөдрийг хүртэл чимээгүй байсан юм шүү.

Мөн тухайн үед миний зурагтай хуурамч хаяг нээгээд хүнтэй худлаагаасаа чатласан зүйл дэлгэгдсэн. Энэ хугацаанд би нэг ч, сайтад мэдээлэл өгөөгүй. Хуурамч мэдээ мэдээллээс болж хүмүүсийн уур бухимдал эцэстээ хүрч, эхэндээ бид нарыг харааж зүхэж байсан бол, одоо хүүхдүүдийн маань зургийг маш их явуулж байна. Хүүхдүүд рүү маань маш их дайралт, дарамтууд ирж байна. Тийм учраас эрсдлээс сэргийлж энэхүү тайлбарыг хэлж байна” гэсэн юм.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>