Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

$
0
0

1526636_1420168084952402_3262548195541083782_nТөрсөн өдөр, тэмдэглэлт ой, хурим, шинэ жил, бүсгүйчүүдийн баяр эсвэл зүгээр л энгийн өдөр ч гэсэн хамаагүй бэлгэнд авсан амьд цэцэгнүүдээ гэртээ тавихад харагдах байдал нь ч, өрөөгөөр нэг тархах үнэр нь ч үнэхээр сайхан байдаг. Харин сэтгэлийг чинь сэргээсэн, анхилуун үнэрт тэр цэцгээ удаан хадгалахын тулд мэдэх ёстой хэд хэдэн бяцхан зүйлс бий.
Үүнд:
1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.
2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлнэ.
3. Хамгаалах уусмал бэлдэж болно. 1л усан дээр чимх элсэр чихэр, 2-3 дусал цагаан цуу хийхэд хангалттай.
4. Белизна буюу хувцас цайруулагчийг литр ус тутамд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавьжнаас сэргийлж, бактерийг устгаж өгдөг.

06112014-1415239773-995141605-600x337
5. Цэцэгний усыг өдөрт нэг удаа солино.
6. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга эсвэл хайчаар ташуу тэгш зүсч хийвэл илүү удаан амьдарна.
7. Цэцгэнд орон зай хэрэгтэй. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.
8. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад тусална.
9. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваарыг цэвэрхэн байхад анхаараарай.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>