Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дутуу хайрлагдаж буй багачууд

$
0
0

Дэлхийн хэмжээнд нийт 147 сая гаруй хүүхэд эцэг эхийн хайраар дутуу дулимагхан өсөж яваа гэх тооцоолол бий. Харин манай улсын тухайд 36 мянган хагас өнчин, 2911 бүтэн өнчин хүүхэд бүртгэлтэй байдаг. Түүнчлэн асрамжийн төвд сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд л нийт 2800 гаруй хүүхэд хүргэгдсэн байна. Өнгөрсөн онд асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа аж.

ХЭҮК-оос мэдээлж буйгаар асрамж халамжийн төвд амьдарч буй бүтэн өнчин хүүхэд төрийн хараа хяналтад байгаагаас бусад ах, дүү хамаатан садан, өвөө, эмээгийндээ амьдарч буй хүүхдүүд эсэн мэнд аж төрж байгаа эсэх, авах ёстой тэтгэвэр, тэтгэмжээ бүрэн гүйцэд авч байгаа эсэх. Мөн түүнчлэн өөртөө зарцуулж байгаа эсэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульдаа хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих механизм хангалтгүй байна гэж үзжээ. Мөн төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдардаг хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэгт хамрагдалт болон МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг эсэхийг хянах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагддаг бол бусад ах, дүү, өвөө, эмээ, хамаатан садныдаа амьдардаг хагас болон бүтэн өнчин хүүхдийн хувьд нэгдсэн бүртгэл, мэдээлэл хангалтгүйгээс сурч байгаа эсхүл сургуульд завсардсан эсэхийг тодорхойлох, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Цаашлаад бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд сурах хугацаандаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон амьжиргааг дэмжих тэтгэлгийн олгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнээд буй юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан

Хагас болон бүтэн өнчин хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон Засаг даргын захирамж харилцан адилгүй байх бөгөөд захирамжийн үндэслэл, ямар үндэслэлээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилж байгаа шалтгаан, хэрэв хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд өмч хөрөнгийн асуудал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой мэдээллийг захирамжид бүрэн тусгах шаардлагатай байна. Харин эцэг, эх байх эрхийг шүүхийн шийдвэрээр хассаны улмаас хүүхэд хагас болон бүтэн өнчин болсон тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэвэр, хүүхдэд ногдох өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаад цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.

Боловсрол эзэмших тухайд

Түүнчлэн их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Цаашлаад бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд сурах хугацаандаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон амьжиргааг дэмжих тэтгэлгийн олгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ. Хагас болон бүтэн өнчин хүүхэд бүр хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид бүрэн хамрагдаж байгаа эсэхэд нэгдсэн бүртгэлийг хийж, хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэврээ авч чадахгүй байгаа бол нөхөн олгох нь зүйтэй.

Улсын хэмжээнд энэ оны хичээлийн жилд СӨБ-д нийт 274 мянга гаруй хүүхэд хамрагдаж байгаагаас хагас өнчин 1234, бүтэн өнчин 32 хүүхэд байна. Харин ЕБС-д нийт 771 мянга орчим хүүхэд сурч байгаагаас хагас өнчин 24 874, бүтэн өнчин 1501 хүүхэд330, МСҮТ-д нийт 38294 суралцагч хамрагдаж байгаагаас 2125 хагас өнчин, 182 бүтэн өнчин хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт 28 233 хагас өнчин, 1715 бүтэн өнчин хүүхэд дээрх сургалтын байгууллагад суралцаж байна. Нийт бүртгэгдсэн хагас, бүтэн өнчин хүүхдийн тооноос сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн тоог хасахаар 8130 хагас өнчин, 1196 бүтэн өнчин хүүхэд ямар нэгэн шалтгааны улмаас сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил бөгөөд зайлшгүй анхаарал хандуулж шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

Албан ёсны статистик мэдээнд хагас болон бүтэн өнчин хүүхдийн их, дээд сургуульд хамрагдалтын бүртгэл, мэдээлэл байхгүй, төрөөс үзүүлж буй дэмжлэг, тусламж тэгш, хүртээмжгүй байна. Тухайлбал БШУЯ-ны дээд боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн статистик мэдээлэлд их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын хэд нь бүтэн өнчин талаарх тоо мэдээлэл бүртгэгддэггүй, жилд хэдэн бүтэн өнчин хүүхэд төгсөж байгаа талаар судалгаа, мэдээлэл байхгүй байжээ.

Халамжаас ангид хоцрогсод

Асрамж халамжийн төвд байгаа хүүхдийн хувьд тэнд бүртгэлтэй хүүхэд тус бүрийн хадгаламжийн дансанд мөнгө нь хуримтлагддаг бол төрөл садны асран хамгаалалтад байдаг өнчин хүүхдийн хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж нь хуримтлагддаг эсэх нь тодорхойгүй, ихэнх тохиолдолд асран хамгаалагчийн дансанд орж, тухайн хүүхдэд зарцуулагдсан эсэхэд хяналт тавих боломжгүй байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээлэлд өнгөрсөн оны байдлаар асрамж халамжийн төвд амьдарч байгаа 924 хүүхдээс 795 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөг авч хуримтлал үүсгэгдэж байгаа бол 20 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг боловч эцэг, эхийн дансанд нь ордог, нэг хүүхэд эцэг, эх тодорхойгүй, дөрвөн хүүхэд төрсний гэрчилгээ, бичиг баримт дутуу шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаггүй, үлдсэн 104 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Бүтэн өнчин хүүхдэд олгогдож байгаа онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж нь бусад хүүхдийн мөнгөн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэврээс тухайн бүтэн өнчин хүүхэд насанд хүрснээс хойш 24 нас хүртэлх хугацаанд нэг л удаа олгогддогоороо онцлог юм. Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны зургаадугаар сард уг тэтгэмжийн хэмжээг 1.2 сая байхаар тогтоосон байна. Энэ хэмжээний мөнгөн тэтгэмж хүүхдийн амьжиргаанд нэмэр болж байгаа ч хангалттай хэмжээнд нэмэр болж байгаа эсэх нь эргэлзээтэй хэмээн ХЭҮК-оос дүгнэжээ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>