Шүдээ угаах нь сайн уу. Мэдээж, гэхдээ үргэлж сайн биш. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар паалангаа хамгаалахын тулд шүдээ олон удаа угаахгүй байх хэрэгтэй гэнэ. Лондонд амьдардаг шүдний эмч “TikTok”-т арванхоёрдугаар сард энэ тухай нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд өглөөний цайгаа ууж, чихэрлэг зүйл идсэний дараа ч угаахгүй байхыг зөвлөсөн бичлэгийг 12 сая гаруй хүн үзсэн байна. Нийгмийн сүлжээн дэх @doctorjossen гэгддэг Аризона мужид амьдардаг шүдний эмч Доктор Жоссен Гастелум “Боломжтой бол та өглөөний цайны өмнө шүдээ угаахаас зайлсхийх хэрэгтэй. Хоолноос өмнө шүдээ угаах нь хүчил ихсэхэд хүргэдэг бөгөөд энэ нь шүдний паалан муудаж, гэмтэх явцыг хурдасгадаг” гэжээ. Харин шүдний эрүүл ахуйч Уитни ДиФоггио мөн цитрус, хийжүүлсэн ундаа, дарс зэрэг өндөр хүчиллэг хоол хүнс, ундаа хэрэглэсний дараа шүдээ угаахгүй байхыг зөвлөж байна.
Бөөлжихийн дараа шууд шүдээ угаахгүй байх санаа тааламжгүй байж болох ч ДиФоггио хүчиллэг зүйл хэрэглэсний дараа шүдээ угаах нь пааланг гэмтээдэг гэжээ.
https://www.cbsnews.com/news/3-times-you-shouldnt-brush-your-teeth-according-to-dentists/