Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Леогийн шинэ найз бүсгүй

$
0
0

Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо шинэ найз бүсгүйгээ танилцууллаа. Угаас загвар өмсөгч бүсгүйчүүдийг бээлий шигээ сольдаг жүжигчин залуугийн шинэ найз бүсгүй нь ч гэсэн мөн л загвар өмсөгч.

Хосууд гадуур болзож яваад папарацчдын дуранд өртөж, ийнхүү харилцаа нь ил болоод буй юм. Эдүгээ 41 насыг шүргэж яваа Лео энэ оны эхээр ойролцоогоор найман сар орчим үерхсэн загвар өмсөгч Кэрри Рорбахаас салсан.

Түүний дараа шөнийн клуб хэсч, олон ч бүсгүйчүүдтэй олны нүдэнд өртсөн гэдэг. Тэдний дунд дуучин Рианна ч багтаж байсан удаатай. Тэгвэл саяхнаас жүжигчин залуу маань польшийн модель Эла Кавалек гэх үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүйтэй болзож эхэлсэн байна.

Хосууд хэд хэдэн ч удаа болзож, олны нүдэнд өртөөд амжжээ. Бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг Леонардо өмнө нь Жизель Бундхэм, Тони Гаррн, Бар Рафаэли, Эрин Хитертон нарын үзэсгэлэн төгс бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles