Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Д.Пүрэвсүрэнгийн нөхрийн компани 145 тонн алт илрүүлжээ

$
0
0
14403_225
Топ модель Д.Пүрэвсүрэн 10 жилийн сурагч байхдаа алтны магнат Ц.Мянганбаярын хоёр дахь эхнэр болж, мөнгөтэй эрийн хайр халамжинд бөмбөрсөн. Харин нэг л өдөр тэдний амьдрал хоёр тийшээ болж Пүүжээгийн орыг ард түмний мисс Д.Ариунцэцэг эзллэх болсон. Харин Д.Пүрэвсүрэн удаа ч үгүй сүй тавьснаа зарлаж, Швейцарь, европын орнуудаар бал сараа тэмдэглэснээ зарлаж, “Занаду майнс” компанийн захирал Л.Ганбаяр гэдэг нууцлаг бизнесмэнийг эр нөхрөөрөө сонгосон билээ.
Хар багаасаа айлын эзэгтэй болж явсан Д.Пүрэвсүрэн гэрийн сайн эзэгтэй. Тиймдээ ч гурван хүүхдээ гэрийн үйлчлэгчийн гар хүргэхгүй өсгөж байгаа. Гурван хүүхдийн ээж болсноор “Гоёл” наадамд оролцохоо байсан Д.Пүрэвсүрэнг бас л нэг алтны магнатын эхнэр болсон гэдэг. Уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж, австраличуудтай хамтарч ажилладаг Л.Ганбаяр асар их алтны судал олж, гадна дотныхны чихийг дэлдийлгэж байна.
Учир нь “Оюут-Улаан” алт, зэсийн төслийн 90 хувийг эзэмшдэг “Занаду майнс” компанийн малталтын үр дүнд 145 тн орчим алтны илэрц илрүүлжээ. Малталтын дараах шинжилгээний дүнгээр 4.5 км урт, 300 метр өргөн эрдэст талбай байгааг тогтоосон байна. Уг үр дүн гарснаас хойш дараагийн геологийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Оны өмнөхөн “Занаду Майнс” компани 1.4 сая австрали долларын алдагдалтай ажилласан бөгөөд энэ нь тус компанийн хувьд өмнөх оныхоос 500 мянган австрали доллараар буурсан. Санхүүгийн хүндрэлд ороод байсан тус компани 1.6 сая австрали долларыг Хармагтай ордын хайгуулд зарцуулсан гэнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>