Эмэгтэй хүн бүрт дуртай дотуур хувцас гэж бий. Загвар, өнгө нь чамд таалагддаг, өгзөгийг чинь гоё хэлбэртэй харагдуулдаг, хөх өргөгчтэй гээд олон тодорхойлолтонд дотуур хувцасыг ангилж болно.Гоолингоо энэ удаа шүүгээнд чинь заавал байх ёстой найман “өөр” дотуур хувцасыг танилцуулж байна.й

1.Биеийн өнгөтэй дотуур хувцас : Юу ч өмсөөгүй мэт харагдуулах халуухан, эмэгтэйлэг энэ өнгийн хослол чиний шүүгээнд заавал байх ёстой. Харанхуйд ямар харагдахыг төсөөлөөд үз дээ!
2.Ухлаадастай хөхний даруулга : Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр гүн ухлаадастай даашинз хичнээн гоёмсог харагддаг билээ? Ялангуяа жижигхэн хөхтэй бүсгүйчүүдэд цээжээ гайхуулах сайхан боломж байдаг шүү дээ. Түүнд чинь ухлаадастай хөхний даруулга даашинзныхаа дотуур яг л “юу ч өмсөөгүй” мэт харагдуулахад туслана.
3.Торон корсет : Зөөлөн, торгомсог мэдрэмжийг өмсөх бүрдээ мэдрэнэ гээд төсөөлөөд үз дээ. Гоёлын болон хуримын даашинзны дотуур өмсөх зориулалттай торон корсет заавал худалдаж аваарай. Үе үе чамд “Burlesque” охин болмоор санагдаж л таараа.
4.Үргэлж унтлагын хувцас : Халаад, өмд цамцан унтлагын хувцас биш шүү. Чамайг одоо ч гэсэн жаахан охин шиг мэдрүүлж чадах үргэлж тэгээд сайн чанарын даавуун унтлагын хувцас. Өмсөөд орондоо орох бүрдээ чи дэггүйтмээр санагдана.
5.Цээживч : Мөргүй бүх хувцасныхаа дотуур өмсчихнө. Далайн эрэгт амрахдаа тод өнгөтэйг нь усны хувцас болгоод ч өмчихнө. Шүүгээнд чинь заавал байх ёстой эдийн нэг байгаа биз.
6.Шортон дотуур хувцас : Бараг л шорт! Өмд өмсөхөд өөр бусад дотуур хувцасны гаргадаг зураас гарах гэх мэт алдааг мартаж болно. Сарын тэмдэг ирсэн үед манжетка нь гэдсийг дааруулахгүй сайн талтай.
7.Бенз : Анх өмсөхөд эвгүй ч гэлээ чамд заавал байх ёстой дотуур хувцас. Энэ төрлийн дотуур хувцас зөвхөн эрчүүдэд таалагддаг юм биш шүү. Ажлын урт юбка, хослолтой чинь хорших хамгийн төгс хослол байх болно.
8.Торгон дотуур хувцас: 2 дугаарх чамайг “юу ч өмсөөгүй” мэт харагдуулах бол торгон дотуур хувцас чамд “юу ч өмсөөгүй” мэдрэмжийг бэлэглэнэ. Эмзэг, турьхан бүсгүй хүн гэдгийг чинь нөхрөөс нь гадна өөр нэг хүн байнга мэдэрч байх ёстой. Тэр бол мэдээж чи!
Зулсар