Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ФОТО: 21-р зууны “ТӨГС”эмэгтэй RIHANNA

$
0
0

Robyn Rihanna Fenty 1988 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Барбадосын Сэйнт-Майклд мэндэлжээ.

Дуучин, ая зохиогч, загвар зохион бүтээгч юм. Түүний амжилтын гараа 2003 оны сүүлээр продюсер Эван Рожерстэй уулзснаар эхэлсэн. Тэрээр өөрийн дуугаа хальсанд буулган дуу бичлэгийн продакшнууд руу явуулдаг байжээ.

Хэсэг хугацааны дараа хип хоп дуучин, продюсер, реппер Jay-Z танилцаж, хамтран ажилласан.

2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан Music of the Sun хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан Pon de Replay гэх single нь Billboard Hot 100-д эхний 10-т багтсан байна.Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёр дахь цомог болох A Girl Like Me гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна.

Цаашлаад цомогт орсон түүний шилдэг US number one single SOS, шилдэг 10-т багтсан Unfaithful, Break it Off синглүүд нь гаржээ. 2007 онд Рианнагийн гурав дахь цомог Good Girl Gone Bad нь гарсан бөгөөд Biilboard 200-д 2-рт жагссан ба цомогт орсон US number one single-үүд болох Umbrella, Take a Bow болон Disturbia цаашлаад дэлхийн хэмжээний хит single Don’t Stop The Music нь гарсан байна.

Гурав дахь цомог нь Grammy Awards-д 9 төрөлд нэр дэвшсэн ба Umbrella дуу нь Best Rap/Sung Collaboration төрөлд түүнд Grammy-гийн шагнал авчирсан юм.

2005 оноос уран бүтээлээ хийж эхэлснээс хойш түүний карьер тасралтгүй өсч байгаа. 2015 оны нэгдүгээр сарын нэгэнд “Америкийн дуу бичлэгийн холбоо”-ны “Gold and Platinium” дууны сертификатыг хүртжээ.

  • Риана энэ шагналыг авсан анхны бөгөөд цорын ганц уран бүтээлч юм.

Тэрээр Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг бөгөөд хөрөнгө нь 90 гаруй сая доллар гэнэ. Хөгжмийн ертөнцөд гарч ирсэн цагаасаа эхлээд тэрээр жинхэнэ дуулиан шуугианы эзэн байлаа. Учир нь түүнээс болж эмэгтэйчүүд муудалцах нь энүүхэнд. Үргэлж нэг хэвийн байдалтай байдаггүй тэрээр төгс хувирагч юм. Хувиралт бүр нь түүнд гайхалтай зохидог гэдгийг та доорхи зургуудаас харж болно.

Мөн ямар ч эрийн харцыг булаам сайхан бие, царай зүс, хүчтэй чадварлаг хоолой, эрх чөлөөт байдал нь түүний бусдаас ялгарах ганц онцлог.

Сүүлийн үед түүнийг жүжигчин Leonardo Di Caprio болон дуучин Drake хочрын аль нэгийх нь хүүхдийг тээж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад буй. Урд нь ч түүнийг жирэмсэлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Ингээд түүний халуухан, гайхалтай зургуудаас хүргэе.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles