Д.Уранзаяа хэмээх энэ бүсгүй дуучин, жүжигчин, загвар өмсөгч, мисс, тамирчин ч биш. Улстөрч, бизнесмэн бол бүүр ч биш. Шуудхан хэлэхэд энэ бүсгүй “од” болох юу ч хийгээгүй. Гэвч бүгд түүнийг танина.
Яагаад гэвэл тэр “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын төрсөн дүү, Зөн билгийн тулааны ялагч Т.Замандын бага охин. Цаашилбал, Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын хүүгийн ээж. Нярайлснаасаа хойш бодибилдингоор идэвхтэй хичээллэж, богино хугацаанд гоолиг биеэ эргүүлэн олж авсан тэрбээр төгс галбираараа олон нийтийн сүлжээнд нэлээд нэр хүндтэй болоод амжсан.
Түүнчлэн топ модель Э.Сэлэнгэтэй зүү орох зайгүй нөхөрлөдөг. Алтны магнат Ц.Мянганбаярын бага хатан О.Пүрэвдуламын хамтаар нэр хүндтэй хүлээн авалтууд, олны танилуудын төрсөн өдрүүдийн урилганд дарагддаг гэж байгаа. Ингээд бодохоор Д.Уранзаяаг “од” байх хувьтай л бүсгүй гэхээс өөр юу гэх билээ.