Жүжигчин Б.Хулангийн ойр дотны хүмүүс багаас нь түүнийг Маша хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ.
Тэгвэл Машагийн тэр бүр хүн мэддэггүй нууц авъяас нь үйл үртэс урлах ажил аж.
Тодруулбал, жүжигчин бүсгүй ээжээсээ өвлөж авсан зүйл нь зүү утас шадарлуулж, үйл урлах юм байна. Цаг зав л гарвал юм оёж суудаг Б.Хуланд юугаар ч сольшгүй өөрийнх нь урласан хэд хэдэн бүтээлүүд байдаг гэнэ.
Түүнчлэн тэрбээр өөртөө болоод гэрийнхэндээ ойр зуурын өмсөх хувцасыг нь оёод өгчихдөг сурагтай.