Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

2 эхнэртэй болохыг хүссэн эрийн захидал

$
0
0

Man and Two Women in Bed TogetherСайн байна уу, би 32-той эрэгтэй байна. Төрийн байгууллагад ажилладаг. Би 13 жилийн өмнө анхны хайртайгаа учраад одоо 4 хүүхэдтэй сайхан гэр бүл ээ. Бас хажуугаар нь нууц амрагтай болоод 2 хүүхэдтэй боллоо. Бүгдийг нь хангалттай сайхан амьдруулахгүй ч хоосон хонуулахгүй амьдралыг нь өөд нь татаад өдийг хүрлээ. Гэнэт л одоо өөрийгөө их ядарснаа мэдлээ. 2 амьдралын 6 хүүхэд тэжээж тэтгэж амьдруулна гэдэг одоо надад амьдын там юм шиг санагдаж байна.

Төр зөв шийдвэр гаргаад 2 эхнэртэй хууль гаргавал би хүүхдүүдтэйгээ, эхнэрүүдтэйгээ сайхан амьдарч болмоор санагдаад байх юмаа. Манай Монголчууд эрт дээр үеэсээ л олон эхнэртэй байсан шүү дээ. Би тэдгээр ноёдын нэгнийх нь сүнс байхаа гэж хааяа бодох юм аа. Аль нэгийг нь хаях гэж бодохоор хүүхдүүдээ бодохоор болохгүй юм. Нэг талд нь байгаад 3 хонохоор нөгөө хүүхдүүд эхнэрээ санаад байх юм.
Тэр 2 маань хоорондоо бас муугүй л дээ, хүүхдүүдээ бодоод тэгдэг байх. Гэхдээ хүүхдүүд томрох тусам амьдрал маш хэцүү болж байна. Ийм амьдралтай залуусын тод томруун жишээ нь яах аргагүй Сүхбат аварга юм даа. 2 эхнэр маань ч гэсэн хууль нь гарчихвал сайхан гэж боддог юм аа. Амьдралд хүн үнэхээр 2 хүн хайрлаж, хүүхдүүдээ хайрлаад амьдарч болдог юм байнаа.
Яамаар ч юм бэ дээ, залуусаа. Хүүхдүүд томроод байдаг, бид тусдаа амьдраад байдаг. Яг үнэнийг хэлэхэд, Монголд ийм амьдралтай хүмүүс маш олон шүү. Над шиг бүгд битгий зовоосой л гэж бичиж байна даа. Хууль нь хэзээ гарах болоо?

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>