
Жүжигчин Чэннинг Татум нэг бус хүүхний зүрхийг шархлуулж байсан. Гадаад үзэмжээсээ гадна чадварлаг жүжиглэлтээрээ тэрбээр хүүхнүүдийг умруулдаг билээ. Энэ сарын 25-ны өдөр мань залуу 35 насны ойгоо гэр бүлийнхээ хамтаар салхинд гарч тэмдэглэсэн аж.
Энэхүү адал явдалт аяллыг түүний эхнэр Женна Дьюэн-Татум зохион байгуулжээ. Хөдөө хээр гарч амрах үеэр эхнэр нь хайртай нөхөртөө Кахун гэдэг нэртэй адууг бэлэглэсэн гэнэ.
Хөөрч догдолсон Чэннинг амьд бэлгийнхээ зургийг цахим ертөнцөд байршуулаад “Миний эхнэрийн өгсөн хамгийн гоёмсог бэлэг” хэмээн дор нь бичжээ.