- Будахад сормуус тостой байж болохгүй.
- Сормуус будах сойз чинь богино, өтгөн үстэй, үзүүр рүүгээ нарийссан зөв хэлбэртэй байх ёстой.
- Сормууснууд хоорондоо наалдвал будмал гэдэг нь илт мэдрэгдэж, эвгүй харагддаг учраас сойзонд будгийг их хэмжээгээр түрхэж болохгүй. Сайн чанарын сойзонд будаг ихээр тогтдоггүй учир худалдаж авахдаа анхаар.
- Сормуусны будаг үргэлж шинэ байх ёстой.
- Будахдаа зовхины дундаас 2 тийш гадна гадаргууг, дараа нь дотор талыг хэсгийг будна.
- Сормуусны үзүүр нилээд цайвар байдаг учир будчихвал зовхио дэвсгэрлээд улам урт, тод гоёмсог харагддаг.
- Тачир богино учраас эхлээд доод сормуусыг буддаг. Сормуусны угаар хөмсөгний харандаа буюу нарийн бийрээр зураас татвал шингэн сормуус өтгөн харагдана.
- Нүдний дотоод булангийн сормуус будагдахгүй үлдэх явдал байдаг учир нарийн үстэй сойзоор тусад нь будаарай.
- Сормуусыг эхний будалтын дараа хатаагаад дахин будна. Хоёр дах будалтын дараа сормуус хоорондоо наалдвал хатахаас өмнө зориулалтын сойзоор самнан салгаарай.