Орц:
Цөцгийн тос /масло/ 3х/х
Сонгино /татсан/ 1ш
Нимгэн хэрчсэн мөөг 500гр
Гурил 3х/х
Сүү 2 аяга
Тахианы шөл 1 аяга
Давс тал ц/х
Цагаан перц
Нимбэгний шүүс
Татсан сармис/хумс/
Бэлтгэх арга: Цөцгийн тосоо хоолны саванд хийж хайлуул. Сонгино, мөөгийг нэмж, сонгиныг тунгалаг өнгөтэй болтол нь шарна. Гурилаа нэмээд нэг минут хутган хуурна. Сүү тахианы шөлийг бага багаар нэмэнгээ буцлах хүртэл нь хутгана. 5 минут шөлийг бага зэрэг өтгөртөл чанана. Давс, перц, нимбэгний шүүсийг нэмж өгнө. Ингээд татсан сармисыг хийгээд бэлэн болгоно.
↧
Мөөг тахианы холимог шөл
↧