Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бэлгийн сулрал, дур хүсэл буурахаас хэрхэн яаж сэргийлэх вэ?

$
0
0

ger bvl1dv10220051ger bvl1ger bvl1Бэлгийн хүч буурахаас сэргийлэхийн тулд бэлэг эрхтний үйл ажиллагааг сэргээх мэдрэлийн цэгүүдийг анхаарах ёстой. Ахар сүүлнээс дээш цуваа дөрвөн дарам 10 удаа дарна. Дараа нь аюулхай дээр дарна. Тэгэхдээ амьсгаагаа гарган түгжээд 5 секунд дарж гүн амьсгаа авна. Энэ дасгалыг арван удаа хийнэ. Өтгөн хатах нь бэлэг эрхтэн сулруулдаг аюултай дайсан юм. Мөн элэг муудсанаас бэлгийн ажиллагаа мууддаг. Иймд баруун гарын алгаар баруун сүвээний доохно талд дарж илвэл дээрх зовлонгоос ангижирна.

Уурлах элгэнд хортой. Хүйсний доор үсний дээд захад эрхийгээрээ чанга дарахад хоёр төмсөгний ажиллагаа сайжирна. Мөн хярзанг дагуулж дарна. Бас ээлжлэн хоёр төмсгөө хөндүүрлэтэл насныхаа тоогоор атгаж бай. Энэ бол амьдралын чухал эрхтэн төдийгүй тэрхэн даруйдаа дотор онгойж бие хөнгөрөн маш сайн болдог.

Эмэгтэй хүнд ч бэлгийн чалх чухал. Эмэгтэй хүний дотоод шүүрлийн булчирхай, бусад мэдрэлийн цэгүүд дээр дарж илж үйл ажиллагааг нь сайжруулдаг аргачлалууд бий. Гүрээний доод хэсэгт эрхий хуруугаараа ээлжлэн хоёр талд, бөөрний дайвар булчирхайн цэг болох (бөөрний тушаа ард) сүүжний дээхнэ гараа атган чанга дараарай. Мөн хөхний хооронд, гуяны дотор цавины хэсэг, ууцны голд чанга дарж, зөөлөн илвэл бэлгийн үйл ажиллагааг эрс сайжруулна.

Хэт хурдан дур тавихаас сэргийл. Биеийн эрүүл мэндээс шалтгаалж хэт хурдан дур тавих үед ходоод, ууц нурууны цэгүүдийг өндгөөрөө олон удаа дарж илбэл хурьцлыг хэдэн удаа хийхдээ нэг л удаа дур тайлахад боломж олгоно.

Үрийн шингэнээ гамнаж байх нь биеийн чалхад сайн нөлөөтэй. Эрчүүд сард хоёроос хэтрүүлэлгүй үрийн шингэнээ алдаж, хувцас хоолоо тохируулж, чалхаа хөгширтлөө хадгалдаг болохыг судалжээ. Хэвийн сексийн үед эр үрийн шингэнээс эмэгтэй нь уураг, аминдэм, амин хүчил, эрдэс бодис зэрэг биологийн идэвхтэй чухал бодисыг үтрээгээрээ шингээн авснаас бие организм нь эргэн жавхааждаг байна.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>