Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дуучин А.Түмэн-Өлзий хөөрхөн охиноо ойрын хугацаанд дүүтэй болгох бололтой

$
0
0

670a5075b3d9abacbig

Зохиолын дуучин А.Түмэн-Өлзий Ээж болоод ердөө хэдхэн сарын дараа л уран бүтээлдээ эргэж орж “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлттэй хамтарч “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хүртэл хийгээд авсан сэргэлэн бүсгүй. Урлагийн хүний зангаар гэртээ удаан сууж тэвчээгүй ажилсаг эхнэрээ нөхөр нь хааяахан шүүмжилж “Чи заримдаа охин бид хоёрыг бүр мартах юм байна шүү” хэмээн багахан тунирхдаг тухай тэрбээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан.

Ихэвчлэн чинээлэг эрчүүдтэй нэр холбогдож явсан ч үе тэнгийн залууг ханиараа сонгосон дуучин бүсгүй нялх охиноо аваад урд хөрш рүү аялан тоглолтод оролцоод ирсэн гэдэг. Сүүлийн үед хөдөө орон нутгаар үе үехэн зорчих болсон тэрбээр санхүүгийн тал дээр нөхрөөсөө хараат бус төдийгүй энэ амьдралдаа өөрийн хувь нэмрийг чамгүй оруулдаг гэдгийг батлах мэт шаргуу ажилладаг юм билээ.

Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас нялх хүүхэд харахаараа дахиад хүүхэд төрүүлмээр санагдах болсноо найз нөхөддөө дуулгажээ. Өдгөө дөнгөж нэг ой өнгөрч буй хөөрхөн охиноо ойрын хугацаанд дүүтэй болгох нууцхан хүслээ тэр ийнхүү ил гаргалаа. “Магадгүй, хэдийнэ хөл хүндтэй болчихоод ингэж далдуур илэрхийлж байж мэднэ. Ойрхон төрчихвөл дэрсхэн хоёр хүүхэд өсгөхөд амар шүү дээ” хэмээн зарим хүмүүс битүүхэндээ таамаглаж, басхүү зөвлөж суугаа ажээ.

tumen2

timenulzii


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>