Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Р.Анхнямын тоглосон “Хатан боолын төлөө” кино шагнал хүртжээ

$
0
0

a7f43e5bc761912c5947443bfcaf7507big595356965201507291347

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхням болон Өвөрмонголын жүжигчин Сайшингаа нарын хамтран тоглосон “Хатан боолын төлөө” уран сайхны кино олон улсын наадмаас нэр хүндтэй шагнал хүртсэн баяртай мэдээг үзэгч фэнүүддээ дуулгалаа.

АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 2-нд болсон олон улсын кино наадамд уг бүтээл нь нэр дэвшсэн бөгөөд мэргэжлийн хүрээний уран бүтээлчид төдийгүй шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. “Хатан боолын төлөө” киног хоёр жилийн өмнө дэлгэцэнд гаргасан бөгөөд ийнхүү олон улсын кино наадамд нэр дэвшүүлэхээр найруулагч нь эртнээс зэхэж байсан гэнэ.

Сүүлийн жилүүдэд өвөрлөгч орны уран бүтээлчидтэй хамтарч ажиллах нь ихэссэн жүжигчин Р.Анхнямын хувьд “Чонон сүлд” киногоороо Оскарт өрсөлдөхөөр зэхэж байсан ч өөр орны найруулагчтай гэх зэрэг олон шалтгаанаар хасагдаж байжээ. Хятадын кино наадмын улаан хивсний ёслолын ажиллагаанд оролцож, “Гаадаа Мээрин” киногоороо шагнал гардаж явсан жүжигчин Р.Анхням өдгөө бяцхан үрээ асран хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад байгаа билээ.

www.zone.mn

 

 Zone.mn

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>