Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бүсгүйчүүдээ хөхөө зөв арчлаарай

$
0
0

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164Мэдээж хэрэг эмэгтэй хүн бүр сайхан хөхтэй байхыг хүсдэг. Харин силкон хөхний талаар бодох ч хэрэггүй. Энэ нь хөхний ракийг бий болгохоос гадна бусад эрхтэнд сөргөөр нөлөөлөх тал бий.

Орчин үед гоё сайхан харагдахын тулд янз бүрийн мэс засал их хийлгэх болсон. Энэ нь тийм ч сайн зүйл биш юм. Харин танд хөхний талаар дараах зөвлөмжүүдийг хүргэе.

- Хэрэв таны хөхний даруулга хэт бариу бол цусны эргэлтэнд саад болдог.
- Мөн хэт чөлөөтэй хөхний даруулга нь хөхний хэлбэрийг алдагдуулах муу талтай.
- Бөгтийж явахаар хөх дагаад унждаг. Тиймээс аль болох цэх шулуун явах нь чухал.
- Нарны гэрлийн шууд тусгал нь арьсыг хөгшрөхөд мөн хөхний рак үүсэхэд нөлөөлдөг.
- Тиймээс наран шарлагын газарт байхдаа хөхөө хамгаалж байх хэрэгтэй.
- Халуун ус нь хөхний суналтанд нөлөөлдөг тул 10-15 минутаас илүү ууранд бүү суу.
- Жирэмсэн хийгээд төрсний дараа хөхөндөө илүү анхаарал тавьж арчлах нь зүйтэй.

95462_80
- Хөхөнд булчингийн эд эс гэж байдаггүй бөгөөд зөвхөн арьснаас тогтдог. Тиймээс хөхний булчинг хөгжүүлэх хэрэгтэй.
- Усан спорт хийгээд гар бөмбөг, теннис нь хөхний булчинг хөгжүүлэхэд тустай.
- Мөн дээшээ харж хэвтээд хоёр гартаа бүтэн хагас кг гантель өргөх.
- Хүйтэн шүршүүрт хөхөндөө тойрог маягаар массаж хийж 1-2 минут угаа. Энэхүү арга нь тааламжгүй хэдий ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлж, хөхний арьсыг уян зөөлөн болгож өгнө.
- Хүйтэн мөсөөр хөхөндөө жин тавьж болно.
- Тосон маск нь бодисын солилцоог идэвхжүүлж, хөхний арьсыг чангаруулж өгнө. Үүний тулд оливын тос, өндөг, цөцгий болон зөгийн балыг хооронд нь хольж сайтар хутгаж найруулна. Бэлэн болсон маскаа хөхөн дээрээ тавьж 20 минут байлгасны дараа угаана.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>