Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас төрөлт буурч8 нялхсын эндэгдэл өссөн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд оны эхний улиралд 19043 эх амаржиж, 19141 хүүхэд төржээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу 3.0 хувиар, төрсөн хүүхдийн тоо 294 буюу 4.2 хувиар буурсан байна.
Нялхсын эндэгдэл оны эхний улиралд 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33.0 хувиар, 5 хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, 120 хүүхэд буюу 32.3 хувиар өсчээ.
Нялхсын эндэгдэл энэ оны 3 дугаар сард 183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 74 хүүхэд буюу 67.9 хувиар, 5 хүртэлх насандаа 204 хүүхэд энд эж, 79 хүүхэд буюу 63.2 хувиар өсчээ. 1000 амь д төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 оны эхний улиралд 22 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгд эл 26 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 хүүхдээр өссөн байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 3 дугаар сард 27 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 31 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүүхдээр өсчээ.