“Эмоци” продакшны Ариука буюу Ариунцэцэгийг хүмүүс “Гурван найз” олон ангит киноны Мөөгий гэдгээр нь сайн танина. Эгэл даруухан, үнэнч бүсгүйн дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр амьдрал дээрээ хайр дурлалын нэлээд олон асуудалтай орооцолдож байсан нэгэн гэдэг.
Нэлээд хэдэн бүтэлгүй дурлалаас болж шаналж байснаа нуудаггүй бүсгүй “Outlaw” хамтлагийн дуучин Чинзотой үерхэж эхлээд удаагүй байгаа билээ. Чинзогийн хувьд өмнө нь “хүүхний магнат” Мянгаагийн экс амраг Намуунаатай үерхэж байсан бөгөөд нэлээд хүүхэмсэг нэгэн гэгддэг.
Олон бүсгүйтэй нэр холбогдож явсан залуу энэ удаа ч мөн шинэ найз бүсгүйгээ олонд яаравчлан танилцуулж, бүр цахим хуудсаараа “гайхуулаад” эхэлчихжээ. Дуулсан дуунуудаараа төдийлөн олонд танигдаагүй залуугийн олныг татах нэг арга нь энэ ч байж болох талтай гэдгийг ч хашир хүмүүс шивнэлдээд эхэлчихсэн байна билээ. Гэвч Ариука, Чинзо хоёрын энэхүү холбоо жинхэнэ хайр уу, эсвэл зуурдын учрал уу гэдгийг гагцхүү цаг хугацаа л харуулах биз ээ.
www.mnews.mn