Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Рианна Канье Уэстэд саналаа өгнө

$
0
0
Саяхан зохион байгуулагдсан “MTV Видео Мюзик авардс 2015″ наадмын үеэр дуучин Канье Уэст шуугиан тарьсан  мэдэгдлийг хийсэн билээ. Тодруулбал, дуучин залуу 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татсан юм.
bb9666cc1c29f180original
Тэгвэл дуучин Рианна Канье Уэстийн мэдэгдлийн тухай өөрийн санал бодлоо илэрхийлээд амжсан байна. Тухайн өдөр Рианна тус наадамд оролцож чадаагүй ч маргааш нь өөрийн сүрчигний арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа Каньегийн мэдэгдлийн тухай “Үзсэн. Би тэнд байгаагүй нь яамай даа.

Тэр үед Нью-Йоркт найзын маань хурим болоод очиж амжаагүй юм. Гэхдээ гайхалтай санагдсан шүү” хэмээжээ. Харин түүнд саналаа өгөх эсэх тухай асуухад  “За яах вэ. 2020 он тийм үү. Тэр үнэхээр нэр дэвшвэл саналаа өгнө” гэж ярьсан байна.

Хэрвээ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дуучин Канье Уэст нэр дэвшиж, тэргүүлэн Ерөнхийлөгч боллоо гэж бодоход түүний эхнэр реалити шоуны од Ким Кардашиан тэргүүн хатагтай болох нь ээ.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>